Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх гүйцэтгэлийн аудитыг Үндэсний аудитын газраас өчигдөр эхлүүллээ. Үүний хүрээнд дээрх салбарыг хөгжүүлэх төрийн бодлого тогтвортой, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлд нийцсэн төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, оролцогч талуудын үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод, нээлттэй, хяналттай, үр нөлөөтэй байгаа, эсэхийг үнэлж, дүгнэх юм. Эл аудитын нээлтийн уулзалтын үеэр Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд “Оюуны бүтээлийг үйлдвэрлэлийн эргэлтэд оруулахад тулгарч байгаа асуудлыг тодорхойлоход энэ удаагийн аудит ач холбогдолтой. Уг салбарт улсын төсвөөс хийж байгаа хөрөнгө оруулалтыг бусад орныхтой харьцуулахад хангалтгүй байдаг. Энэ мэтээр шийдвэрлэх асуудлуудаа оновчтой тодорхойлсноор тус салбарынхны бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг сайжруулах боломжтой” гэв