Нийслэл хотын хэмжээнд энэ оны 1-р сарын байдлаар 485 халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 456, зөрчлийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 77 нэгжээр буюу 15.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 179 нэгж буюу 36,9 хувь нь гудамж талбайд, 247 нэгж буюу 50,9 хувь нь автобусны буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, 29 нэгж буюу 5,9 хувь нь зах, худалдааны төвд, 18 нэгж буюу 3,7 хувь нь үйлчилгээний газар, 12 нэгж буюу 2,4 хувь нь эмнэлэг, сургуульд тус тус үйлдэгдсэн аж.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зах, худалдаа үйлчилгээний газруудаар нэгдсэн эргүүл, хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.