Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Барчингийн-Ам” гэдэг газар /дүүргээс урд зүгт 27 км-т/ Иргэн М-нь хоёрдугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 09-ний өдрийн 09.24 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг “Хар чулуутын-Ам”, “Городок”, “Их уурхайн-Ам, “Тоосгоны үйлдвэр”, “Нарлаг” гэдэг газруудад нийт 20 км-ын тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18.50 цагт түр зогсоосон. Өнөөдөр 08:30 цагт дахин эхлүүлсэн аж.