Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй О.Батжаргалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь хүргүүлжээ. Тэрбээр асаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр томилогдсон ч, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон ач. Тодруулбал, О.Батжаргал 2020 оны долдугаар сард А/320 дугаартай захирамж гаргаж, асаг даргын 2020 оны А/194 дугаартай захирамжийг хүчингүй болгосон юм байна. “Арвайхээр цэцэрлэгжилт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлээс 7000 ам метр талбайг “Алтан жолоо трейд” гэж компанид олгосон байсныг А/194 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байж. Гэтэл О.Батжаргал уг захирамжийг нь хүчингүй болгосноор “Алтан жолоо трейд” компанийн удирдлагад давуу байдал бий болгож, эрх мэдлээ урвуулсан хэрэгт шалгуулах үндэслэл болжээ.
Бэлтгэсэн Г.Орчлон