Сэлэнгэ аймаг, Ерөө сумын гуравдугаар багийн Бугант тосгоны төвийн 1-1003 тоот /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/-т иргэн Б, Ц нарын 1 давхар байшин өчигдөр 23.18 цагийн орчим шатсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 08-ны 01.18 цагт хүлээн авсан байна.
Тус сумын Бугант тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 23.25 минутанд очиход иргэн Б, Ц нарын 7х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 05.55 минут ажиллан хоёрдугаар сарын 08-ны өдрийн 05.10 цагт галыг бүрэн унтраасан. Тус гал түймэрт иргэн Б/30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид 04.50 цагт хөдөлгөөн үйлдсэн аж.