Цагдаагийн байгууллагад энэ сарын 02-ны өдрийн 07.01 минутад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Байрны гадна зогсоолоос автомашинаа алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг 16 настай, эрэгтэй “Г” үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэн та бүхэн тээврийн хэрэгслээ гэмт халдлагад өртөхөөс сэргийлж дохиолол суурилуулах, автомашин дотроо эд зүйл орхихгүй байх, хяналтын камертай болон харуул хамгаалалттай зогсоолд байрлуулж хэвшихийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.