Цагдаагийн байгууллагад энэ сарын 02-ны өдрийн 17.10 минутад Орхон аймгийн нутаг дэвсгэрт “Дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Lexus маркийн тээврийн хэрэгслээс 3.000.000 төгрөг бэлнээр алдагдсан хэргийг 11 настай, эрэгтэй “С” болон 14 настай, эрэгтэй “У”, 15 настай, эрэгтэй “О” нартай үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сар шинийн баяр ойртож зах худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.