Э.ДОЛГИОН
Эдийн засагч, аюулгүй байдал судлаач
Тун удахгүй шинэ он гарна. Зохиолч Уиллиам Воган “Өөдрөг хүмүүс шинэ жилээ угтдаг бол гутранги үзэлтнүүд хуучин оноо үддэг” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Гэхдээ та, бидний өөдрөг, эсхүл гутранги альньбайхаас үл шалтгаалаад монголчуудыг угтсан сорилт ирэх оны турш олонтоо тохиох ньтодорхой. Үүний нэг ньбуюу хамгийн томоохон ньгадаад орчны, биднээс үл шалтгаалах геополитикийн сорилтууд юм.
Геополитик гэжюу вэ гэдгийг ойлгоход туйлын амархан. Нэг ёсондоо дэлхийн орнуудын улс төрийн харилцааг л товчлоод гоё сонсогдохуйцаар өгсөн нэр гээд ойлгочихъё. Харин геополитикийн өрнөл, ялангуяа бидэнд ирэх шууд болон дам нөлөөг урьдчилан таамаглах, тайлжунших л хамгийн хэцүү. Хоёр хөршийн дунд оршдог, хилийн маргаангүй, бүхий л оронтой найрсаг, ядажл олон мянган дүрвэгчийн дарамтаас хол амьдардаг бидэнд геополитикийн сөрөг нөлөө харьцангуй бага байсаар ирсэн билээ.
Харин цар тахал, Украины мөргөлдөөн, ханган нийлүүлэлтийн доголдол зэрэг олон улсын шинжчанартай сэдэв Монгол Улсыг дэлхийтэй нэг линзээр харахаас өөр аргагүй байдалд хүргэсэн юм. Харьцангуй ажин түжин буй нь монголчууд амжилттай яваа гэдгийн бас нэгилэрхийлэл. Гэхдээ бид анзааргагүйгээс бас заримыг нь мартсан болов уу. Жишээ нь, вакцины хомсдол. Олон улсын хэмжээнд тахал нүүрлэж, улс бүр вакцины араас хөөцөлдөн, хөрөнгө хүч хаян уралдсан. Харин энэ их өрсөлдөөний дунд Монгол Улс иргэддээ хамгийн чанартай вакциныг сонголттойгоор авчирч чадсан нь том гавьяа. Нэг ёсондоо геополитикийн өрсөлдөөний дунд зөв бодлого гаргаж, зөв нүүдэл хийснийх.
Эдүгээ дэлхийн шинжчанартай гэгдэжбуй сорилтууд Монгол Улсад маань улам бүр хамаарал ихтэй болсоор байна. Энэ бол зөв бодлого, зөв нүүдэл хийх шаардлага улам бүр өндөрсөж буйн илэрхийлэл. 2023 онд олон улсын хэмжээнд эрсдэлтэй байх 10 асуудлыг жагсаан харцгаая.
1. Хятадын “Тэг ковид” бодлого
2. Хүнсний хомсдол
3. ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ тасалсан
4. Эрчим хүчний үнийн өсөлт
5. Де-глобалчлал буюу урвуу глобалчлал
6. Украины хямрал
7. Улс орнуудын өр
8. Евро бүсийн нэгдмэл байдал
9. Крипто валютаас үүдэлтэй хямрал
10. Ази дахьнутаг дэвсгэрийн маргаан
Геополитикийн эрсдэл үргэлжбайдаг. Хэзээ ч алга болдоггүй, хувирч өөрчлөгдөжбайдаг тийм л зүйл. Эдүгээ бид хамгийн эгзэгтэй бөгөөд огцом өөрчлөлт гарч буй тийм л цаг үед амьдарч байна. Учир нь Дэлхийн II дайнаас хойш Барууны орнуудын давамгай байсан дэг журам өөрчлөгдөжэхэллээ. Өрсөлдөөн ширүүсэжбуйгаас шалтгаалан АНУ, Европын Холбоо, ОХУ, Хятад зэрэг хүчирхэг тоглогчид эдийн засаг, аюулгүй байдал, улс төрийн ашиг сонирхлоо хангахын тулд олон улсад тогтсон хэм хэмжээ, дэг журмыг тэр бүр нягт анзаарсан шийдвэр гаргахад улам бүр төвөгтэй болж, эргээд НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг институцийн идэвх, нөлөөг зарим талаар сулруулах шинжажиглагдах болов. Магадгүй энэ нь уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хомсдол зэрэг улс орнуудын нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байж мэднэ.
Дээр дурдсан геополитикийн эрсдэлүүдээс бидэнд хамгийн хамаатай байж болох ньальвэ гэдгийг харахдааолон зүйлийг ажиглаж болно. Монгол Улсын хувьд Хятадын эдийн засгийн идэвхжил, эрэлтээс шууд хамааралтай учир энэ бол онцлох сэдвүүдийн нэг мөн. Өмнөд хөрш цар тахлын дэглэмээбага зэрэг сулруулаад буй. Гэхдээ үүнтэй холбоотой нийт эх газрын 31 мужид халдварын тоо өсөжбайгаа мэдээ бий. Судлаачдын үзэжбуйгаар вакцинд хамрагдсан өндөр настай хятад иргэд 60 хувьд хараахан хүрээгүй төдийгүй хаалттай удаан хугацаанд байсан учраас өмнөд хөршийн иргэдийн хувьд дархлаа харьцангуй сул гэнэ.
Эдийн засгийн хувьд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний гарцын 13 хувь нь хатуу хорионы дэглэмд байна гэсэн үг. Ковидтой зохицожамьдрах гэдэг ойлголт хараахан бодит байдал болоогүй учраас хатуу хорио үргэлжилсээр байвал үйлдвэрүүд хэвийн горимоор ажиллаж чадахгүй хэвээр байх юм. Нийлүүлэлтийн хомсдол буюу нөгөө бидний ярьдаг бараа, бүтээгдэхүүн хомс байж, хангалт удан, тасалдах эрсдэл хэвээр байна гэжойлгожболно. Энэ бол дэлхийн хэмжээнд төдийгүй Монгол Улсад ч шууд нөлөөтэй зүйл.
Хүнсний хомсдол, аюулгүй байдал нь улс орнуудын хувьд хамгийн гол хүндрэлийн нэг байх төлөвтэй. Украин болон ОХУ нийлээд дэлхийн нийт хүнсний илчлэгийн арван хувийг нийлүүлдэг байна. Жишээ нь, дэлхийн нийт улаан буудайн нийлүүлэлтийн 30, наран цэцгийн тосны 60 хувь нь ногддог гэсэн үг. Дэлхийн гуч орчим орны улаан буудайн талаас илүү хувийг нийлүүлдэг гэх мэдээ бий. Үүнтэй холбоотой хүндрэл ирэх жил буюу 2023 онд үргэлжлэх төлөвтэй. Түүнээс гадна ОХУ нь бордоо үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том орон. Өнгөрөгч гуравдугаар сард ОХУ бордооны экспортод хориг тавьсан билээ.
Ер нь хүнсний аюулгүй байдал, үнийн өсөлтөд яагаад буудай чухал вэгэдгийг цөөн хэдэн тооноос ойлгожболно. Буудай нь дэлхийн нийт хүн амын 35 хувийнх ньгол хэрэглээ юм. Цагаан будаа, эрдэнэ шиш, буудай гурав нийлээд нийт хүн төрөлхтний 60 хувийн өдөр тутмын хүнсний хэрэглээг бүрдүүлдэг. Харин дэлхий дахин дунджаар буудайн 10 орчим долоо хоногийн л нөөцтэй байдаг. Хоёр сар хагасынх л гэсэн үг. Дэлхийн нийт буудайн нийлүүлэлтийн гуравны нэг ньУкраины зөрчлийн улмаас эрсдэлтэй, бусад бүс нутгийн 20 гаруй оронд ган гачгаас болж ургац алдсан энэүед үнэ өсөхгүй, хангалт найдвартай байна гэж ярих нь утгагүй юм. Тиймээс Улаанбаатар хотын дэлгүүрийн лангуун дээрх гурил болон будаа нь дэлхийн геополитиктой яажшууд холбогддог гэдгийг харах боломжтой. Дотоодын ургац хураалт, бодлого, шийдвэрт хүртэл энэхүү эрсдэлийг урьдчилан харахыг хичээх зайлшгүй шаардлага бий.
Хүнсний аюулгүй байдал, хомсдол нь2011 оны Арабын хавар гэгдэх хувьсгалын эхлэлийг тавьсан түүхтэй. Хүнс, эрчим хүчний үнэ нэмэгдсэн зэрэг нь Шри Ланкад болсон өргөн хэмжээний бослого тэмцлийн суурийг бүрдүүлсэн юм. Долларын ханш өсөх, санхүүжилт босгох зардал хэт нэмэгдсэнээс болж ямар нэгэн байдлаар хүнсний үнэ өсөхөд хөнгөлөлт үзүүлэх, бодлогын зохицуулалт хийж чадахгүй байх зэрэг нь нийгмийн болон улс төрийн тогтворгүй байдлын эхлэлийг тавьж байсан жишээ улс орнуудад олон бий.
2023 онд эрсдэлтэй байх боломжтой 10 сэдвийн талаас илүү нь Монголд хамаатай буюу хүндрэл, бэрхшээлгарсан тохиолдолд бидэнд шууд нөлөө үзүүлэхүйц байх нь. Та бүхэн ч цаг гарган дор бүрнээ тунгааж, харах нь зүйтэй. Ийм тохиолдол түүхийн туршид тийм ч олон биш болов уу. Дотоод үзэл бодлын зөрчил, санал зөрөлдөөн ямар ч байсан ардчиллын зарчмаа баривал нийгэм улам эрүүлжихээс бус дордохгүй. Харин макро түвшний гэжярьдаг геополитикийн эдгээр хүндрэл, болзошгүй эрсдэл маш их бэлтгэл, бодлогын нэгдмэл байдлыг шаардах болно. Үзэл баримтлалын нэгдмэл байдлыг ч мөн адил шаардах нь гарцаагүй. Яагаад гэвэл хамгийн том нь гадаад орчны буюу биднээс үл хамааран өрнөх геополитикийн сорилтууд билээ.