Спорт өрөлтийн шилдэг тамирчдын лигийн аварга шалгаруулах халз тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно. Монголын спорт өрөлтийн холбоо, Оюуны спортын менежмент байгууллагатай хамтран уг тэмцээнийг зохион байгуулах юм. Өнгөрсөн 9-11 дүгээр сард болсон “Улсын чансаа” тэмцээний ганцаарчилсан төрөлд оролцсон 799 тамирчнаас уг лигт оролцох болзол хангасан 90 тоглогчийг сонгох аж. Тэднээс гурван сарын тэмцээний дундаж үзүүлэлтийг нь харгалзан, лигт өрсөлдөх шилдэг эрэгтэй, эмэгтэй 12 тамирчнынэрийг тодруулна.