“Эрчим хүчний хангамж ба хэмнэлт” зөвлөгөөнийг эрчим хүчний салбарынхан өчигдөр зохион байгууллаа.Тус зөвөлгөөн нь улс даяар цаг агаар эрс хүйтэрч, өдөртөө -30 хэм давсан үетэй давхацсанаараа онцлог байв. Цаг агаар хүйтрэхээр ихээхэн хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх шаардлага тулгардаг. Манай улсын эрчим хүчний системийн оргил ачаалал өнгөрсөн даваа гаргаас мягмарт шилжих шөнө 1427 МВт-д хүрчээ. Үүнээс илүү хэмжээний эрчим хүчээр хангах техникийн нөхцөл байхгүй” хэмээж байв . Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1309 МВт-д хүрсэн. Төвийн бүсийн эрчим хүчний систем ОХУ-аас дээд тал нь 245 МВт эрчим хүч худалдаж авах боломжтой. ОХУ-аас худалдаж авах боломжоо тултал нь ашиглаж байж оргил ачааллыг давсан гэнэ.
Эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэл, импортын техникийн нөхцөлөөс давбал цахилгаан хэмнэх, эсвэл хязгаарлалт хийхээс өөр аргагүй болно.Үүсээд буй эрчим хүчний хямралыг давах хамгийн чухал арга шинэ эх үүсвэр барьж суурилагдсан хүчин чадлыг нь нэмэгдүүлэх юм .Гэвч 2024 оноос өмнө эрчим хүчний томоохон эх үүсвэр ашиглалтад оруулах боломжгүй.Тиймээс оргил ачааллын үед эрчим хүчээ хэмнэх нь чухал гэж зөвлөгөөнд оролцогчид үзэж байлаа.Хэрэв эрчим хүчээ хэмнэж чадахгүй бол хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөл үүсэх гэнэ. Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 40-50 МВт-аар нэмэгддэг аж.Тиймээс ирэх жилийн өвөл эрчим хүчний хямралын нөхцөл улам гүнзгийрнэ гэж Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх онцлон тэмдэглэсэн. “Шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг тухайд нь аваагүйн гор гарч байна” гэж шүүмжлэв.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлж эрчим хүчний хэмнэлт хийх хэрэгтэй гэсэн санал гаргасан. Одоогоор үүрэг хүлээсэн хэрэглэгч 127 аж ахуйн нэгж нь Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиар эрчим хүч хэмнэх үүрэг хүлээдэг гэсэн үг. Э.Түвшинчулуун "Үүрэг хүлээгч хэрэглэгчийг тодорхойлохоор хуульд тусгасан шалгуур шаардлагаын босгыг багасгах хэрэгтэй .Ингэвэл олон аж ахуйн нэгж эрчим хүчийг хэмнэх үүрэг хүлээгч хэрэглэгч болно" гэж ярьсан . Саяын оргил ачааллын үед эрчим хүчний хязгаарлалт хийгээгүй гэнэ. Хэрэв шаардлага үүсвэл Улаанбаатар хотод биш, орон нутагт хязгаарлалт хийх аж. Орон нутгийн иргэд гал түлээд хоол,цайгаа болгож идэх боломжтой учраас хязгаарлалт хийхэд амьдралд нь сөргөөр нөлөөлөхгүй юм байна.