МИАТ компанийн тухайд гэхэд л экспортын ачаа дунджаар кг нь 1 ам доллар болсон гэнэ. Харин импортын ачааны тариф өмнөхөөс 20-иос 30 хувь буураад байна. Энэ нь манай бизнес эрхлэгчид, ААН-д өгөөжөө өгч экспорт импортын урсгалыг нэмэгдүүлж, импортын бараа бүтээгдэхүүний үнэ хямдрахад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нүүр номдоо бичжээ. Түүнчлэн экспортын агаарын ачаанд урамшуулал зарласан байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс харна уу.