Монголын жүдо академийн бүс гардуулах ёслол болж, “Ташкент-2022” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд, “Улаанбаатар их дуулга” тэмцээний хүрэл медальт О.Хүслэн нарыг хүндэт зочноор урьжээ. Тэд Монголын үндэсний шигшээ багийн шилдэг тамирчдын хамт суралцагч хүүхдүүдэд бүсийг нь гардуулав. Мөн жүдод хөл тавьсан цагаасаа бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хийж, амжилтад хүрсэн туршлагаасаа хуваалцаж, дархан мэхнүүдээсээ хүүхдүүдэд заасан байна. Ташрамд дуулгахад, Азербайжаны Баку хотод маргааш эхлэх “Их дуулга” тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаярын удирдлагад манай жүдочид хүч сорино.