2022 оны есдүгээр сарын 25-ны 00:30д Баянгол дүүргийн дугаар тоотод нэр бүхий иргэн "Нэг орос хүн цагдаа, түргэн дуудаад өгөөч гээд байна" гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагыг шалгахад, "Оросын холбооны улсын иргэн “Д” 2022 оны есдүгээр сарын 22-23-ны өдөр Монгол улсын хилээр нэвтэрсэн. Хил дээр танилцсан Монгол Улсын иргэн “А”-н гэрт түрээс төлж, амьдрахаар нийслэлд есдүгээр сарын 24-ний өглөө 09.00 цагт ирсэн байна. Энэ өдөр “А”, “Д” нар нь тус байрны тоотод оршин суух “Г”-ийн гэрт орж, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэнэ. Улмаар улмаар Монголын иргэн “Г”, ОХУ иргэн “Д” нар муудалцсан байна. “Д” нь иргэн “Г”-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтээсэн. “Д” үүний дараа цагдаад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдож хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн ОХУ-ын иргэн Д-г Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулсан байна.