Энэ оны есдүгээр сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус аймагт оршин суух хаягтай иргэн “Э” нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан 1 тооны хуланг агнажээ. Улмаар түүхий эдийг нь худалдан борлуулах зорилготой хадгалсан хууль бус үйлдлийг тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нэн ховордсон хуланг есдүгээр сарын 1-нд агнасныг цагдаагийнхан тогтоожээ.
Анхааруулга: Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.