Өчигдөр /2022.07.01/ цахим орчинд "2022 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсаас БНХАУ-д иргэдийг хорио цээрийн дэглэмд хамруулахгүй" гэсэн мэдээлэл тархсан юм. Тэгвэл тус мэдээллийг ташаа болохыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлийн үеийн бодлогыг ЭСЯ-ны албан ёсны вэб сайтаас "БНХАУ-д зорчих хүмүүсийн эрүүл мэндийн байдлын тухай хууль болон тунхаглалыг шинэчлэхэд тавигдах шаардлага"-аас үзнэ үү.
Зорчигчид нь БНХАУ-д очсоны дараа тухайн орон нутгийн Засгийн газрын цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох журмын дагуу тусгаарлалтад орох юм.