Олны нэрлэж заншсанаар Буянт-Ухаагийн хуучин нисэх буудлын талбайд өчигдөр анх удаа нисэх загварын спортын тэмцээн боллоо. Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 97, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын 65 жилийн ойн хүрээнд энэ тэмцээнийг Монголын нисэх загварын спортын нийгэмлэгээс зохион байгуулсан. Үүнд 14-60 насны 30 гаруй тамирчин гурван төрөлд өрсөлдлөө. Мөн дэлхийн найман дээд амжилт эзэмшигч “Zola & Bros” циркийн үзүүлбэр, бүх төрлийн нисэх загварын үзүүлэх тоглолт, үзэсгэлэн худалдаа, мэргэжил сурталчлах өдөрлөг зэрэг болов.
Тэмцээнийг тэргүүлэгчид, зохион байгуулагчдын хамт. Жолоодлогот уран нислэгийн төрөлд З.Чингис тэргүүлж, Ж.Баярбат, Д.Мөнхмандах нар удааллаа. Радио удирдлагат агаарын тулалдааны төрөлд Ж.Оюундэлгэр, Б.Тогтохбаяр нарын баг түрүүлж, Б.Цэнд-Очир, Ц.Чинзориг болон Б.Наранбаатар, Э.Баасандарь нарын баг удаах байруудад шалгарав. Пуужин загварын төрөлд З.Пүрэвдорж, Б.Номундалай, О.Анар-Эрдэнэ нар бусдыгаа манлайллаа.

Соёлын тэргүүний ажилтан, экстрем артист, циркчин М.Мягмарсайхан 15 метрийн өндөрт, хоёр краны хооронд татсан 45 метр урт олсон дээгүүр алхаж, үзэгчдийг уулга алдуулав. Өмнө нь тэрбээр Улаанцутгалангийн хүрхрээ болон Чулуутын хавцал дээгүүр олсоор алхаж, олныг шуугиулж байсан билээ.