Судлаач Э.Жамуха Монголын боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Монгол хэлний зөвлөлд бүх эрх мэдэл байгаа. Энэ байгууллага Зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 1983 онд гаргасан Монгол хэлний дүрмийг баримталж, Монгол хэлний тайлбар толь бүтээсэн. Монгол хэлний багш нар бүгд Ц.Дамдинсүрэнгийн үйл хэргийг ягштал дагаж байна. Нэг хүнийг тахин шүтдэг үе ард хоцорсон. Бид шинэчлэл хийх хэрэгтэй. Энэ хүний л бичсэн, хийснээр нь Монгол хэлэнд тулгарсан асуудлыг өнөөдрийг хүртэл шийдлээ. Үүнийг би эсэргүүцэж байна. Монгол хэлний зөвлөл дарангуйлалын аргаар бүх асуудалд хандаж байна.
Ц.Дамдинсүрэн үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар Эрүүгийн хуулийг зөрчсөн байна. Энэ талаар Тагнуулын ерөнхий газарт хандсан боловч одоог хүртэл шалгаж өгөөгүй. Төрийн байгууллагад өгсөн өргөдөл маань удаа дараа алга болоод байна. Тухайлбал, ХЭҮК-д өгсөн гомдол маань алга болсон. Би ч бүр даслаа.
Мөн Монгол хэлний тухай хуулийн 4 зүйлийн 4.1-т “Монгол хэл гэж крилл болон үндэсний бичгийг хэлнэ” гэж заасан байна. Гэтэл зөвхөн крилл бичгийг Ерөнхий боловсролын сургуульд заадаг. Үндэсний бичиг хэрэглээнээс гарч, мөхлийн ирмэгт хүрлээ. 2025 оноос хоёрхон байгууллагыг хос бичигтэн болгоно гэж ярьж буй. Үндсэн хуулийн цэцэд энэ талаар хандсан. Тодорхой үр дүнд хүрээгүй.
Одоо энэ хавар сурагчдаас Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн шалгалт авна гэх юм. Тэдний хичээл хоёр жил завсардчихаад байна.