Өнөөдөр гадаа -15 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Хоёрдугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 46 дахь өдөр бөгөөд он дуусахад 319 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -33 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 14, Ангараг гараг. Үнэг одтой шарагчин гахай өдөр. Наран 07. 59 минутад мандаж, 18.19 цагт жаргана. Энэ өдөр туулай, хонь жилтнээ эерэг сайн, бич, тахиа жилтэн биеэ энхрийлүүштэй. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвидна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш 2,855.00 төгрөг, зарах нь 2857.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.50, зарах ханш 39.00, юанийн авах ханш 448.50, зарах ханш 449.30, вонийн авах ханш 2.40, зарах ханш 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.30 цагт сэтгүүлч С.Будрагчаа АТГ-т БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг шалгуулах өргөдлийг, нотлох баримтын хамт АТГ-т албан ёсоор хүлээлгэн өгнө.
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19"-ийн талаар тоон мэдээллийг цахимаар өгнө.
- 11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт “Геологийн Төв Лаборатори”, “Оюу толгой” компани “Экспортын баяжмалын хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэх гэрээ” байгуулах ёслолын арга хэмжээ болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2013 онд ОХУ-д солир унаж хад чулуу мөргөсний улмаас 1,500 хүн гэмтэж бэртэв.
- 2003 онд Иракын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхийн 600 хотод болов. Тухайн үед энэ хөдөлгөөнд 30 сая хүн хамтрагдсан нь түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болсон юм.
- 2001 онд алдарт Nature сэтгүүлд хүний генийн кодыг анх удаагаа нийтэлжээ.
- 1992 онд цуврал алуурчин Жеффри Дамерт бүх насаар нь хорих ял оноов.
- 1991 онд Чехословак, Унгар, Польш улс чөлөөт худалдааны системд шилжихээр болжээ.
- 1972 онд АНУ түүхэндээ анх удаагаа дуу бичлэгийг зохиогчийн эрхэд хамааруулж эхлэв.
- 1965 онд Канад улс одоогийн төрийн далбааны загварыг батлав.