Өнөөдөр гадаа 16 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
2 дугаар сарын 11-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 42 дахь өдөр бөгөөд он дуусахад 323 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -32 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын шинийн 10. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал, адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш 2,855.00 төгрөг, зарах нь 2857.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.50, зарах ханш 39.00, юанийн авах ханш 448.50, зарах ханш 449.30, вонийн авах ханш 2.40, зарах ханш 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт "Туушин" зочид буудалд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаарх "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг болно.
- 11:30 цагаас "Гал үндэстэн холбоо”-ноос Цаг үеийн асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийнэ.
- 12:00 цагаас “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Шүүхийн хууль бус шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
- 14.00 цагт Төрийн ордондУИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Тамхины хэрэглээ ба хууль, эрх зүйн орчин" хэлэлцүүлэг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1929 онд Ватикан хот (дэлхийн хамгийн жижиг улс) Ромын анклавыг байгуулжээ.
- 1975 Маргарет Тэтчер Их Британийн Консерватив намын удирдагчаар Эдвард Хитийг ялав.
- 1990 онд Нелсон Мандела 27 жилийн хорих ял авсны дараа Өмнөд Африкт суллагдсан.
- Египетийн 2011 оны хувьсгал Хосни Мубаракийг огцрох, 18 хоногийн эсэргүүцлийн дараа засгийн эрхийг Цэргийн дээд зөвлөлд шилжүүлэх ажиллагаа өндөрлөв (Арабын хавар).