Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
Хоёрдугаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 41 дахь өдөр бөгөөд он дуусахад 324 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -35 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 9, бархасвадь гараг. Чөлөөт эх одтой хөх торь өдөр. Өдрийн наран 08.07 цагт мандаж, 18.06 цагт жаргана. Нохой, морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу. Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин амраг садан бололцох, багш шавь болох, байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхнэр авах, үхэгсдийн үйлд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,586.00 төгрөг, зарах нь 2858.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.30, зарах ханш 39.00, юанийн авах ханш 448.00, зарах ханш 450.00, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.42 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу, Д.Ганбаяр нар маргааш хуралдах ШЕЗ-ийн сахилгын хорооны хурлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт АТГ-аас Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Сэтгэшгүй" эмнэлгийн эмч нар "КОВИД-19"-ийн эмчилгээний талаар мэдээлнэ.
- 12.00 цагт "YES" компанийн байранд Монгол Улсад амьдардаг Өвөрмонгол иргэд ӨМӨЗО-нд Монголын түүх хичээлийг хичээлийн программаас хассан талаар, 21 аймаг, 9 дүүргийн сургуулийн багш нарт монгол бичиг заах аян өрнүүлэх талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1720 Эдмонд Халли Гринвичийн обсерваторийн хоёр дахь одон орон судлаачаар томилогдов
- 1763 оны Парисын гэрээ Франц, Энэтхэгийн дайныг дуусгаж, Канад улсыг Британид даатгасан.
- 1824 Симон Боливар Перугийн Конгрессийн дарангуйлагчаар нэрлэв.
- 1879 Генри Мортон Стэнли Конго руу хөдлөв.
- 1906 оны Британийн байлдааны усан онгоц HMS Dreadnought нь ердөө 100 хоногийн дараа хөөрч, хувьсгалын загвараараа хуучирсан бусад бүх капиталын хөлөг онгоцуудыг ажиллуулж байна.
- 1952 онд Энэтхэг улс анхны ерөнхий сонгуулиа хийлээ. Ерөнхий сайд Жавахарлал Неру засгийн эрхэнд хэвээр байна.