Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "УОК, ЭМЯ-ы өгсөн мэдээллээр коронавирус халдварын шинжилгээнд илрэх хувь 26-аас 20 хувь болж буурсан гэх мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл, халдварын оргил үе буурч байна. Гэхдээ цагаан сарын баяртай холбогдуулан халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг УОК-аас танилцуулсан.
Зарим улс оронд Омикрон хувилбараар өвчилсөн иргэд дахин өвчилж байгаа тохиолдол олноороо бүртгэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг УОК, Эрүүл мэндийн яамнаас уриалсан" гэв.