Өнөөдөр гадаа -11 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 40 дахь өдөр бөгөөд он дуусахад 325 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -30 градус хүйтэн байх нь ээ. Өдөр, шөнөдөө бага цэргийн цас орох гэнэ.
- Билгийн тоооллын 8, Нэгэн эхийн зургаан хөвүүн одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 9 минутад мандан, 18 цаг 4 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
- “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,586.00 төгрөг, зарах нь 2858.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.30, зарах ханш 39.00, юанийн авах ханш 448.00, зарах ханш 450.00, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.42 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвт Ээжүүд эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаал зохион байгуулах тухай асуудлаар мэдээлэл хийнэ.
- 11.40 цагт Монголын Үндэсний музейд "Нийслэл хүрээ 110 жил" үзэсгэлэнгийн нээлт цахимаар болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1825 онд 1824 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын зөвлөлийн хурлаар санал тэнцсэн тул АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Жон Күинси Адамсыг ерөнхийлөгчийн суудалд сонгожээ.
- 1849 онд Бүгд найрамдах Роман улс тусгаар тогтнолоо зарлав.
- 1870 онд АНУ-ын ерөнхийлөгч Үлиссес С.Грант АНУ-ын Цаг уурын хороог байгуулах шийд гаргав.
- 1922 онд Бразил улс зохиогчийн эрхийг хамгаалах Бернийн тунхагт нэгдэн оров.
- 1959 онд ЗХУ дэлхийн хамгийн анхны тив алгасагч баллистик пуужин Р-7 Семёркаг амжилттай туршжээ.
- 1967 онд Алдарт "Битлз" хамтлаг Эд Салливаны шоунд оролцож, нэр алдарынхаа эхлэлийг тавив.
- 1971 онд Аполло сансрын хөтөлбөр: Аполло 14 хөтөлбөрийн багийнхан эх дэлхийдээ ирэв. АНУ саран дээр гурав дахь удаагаа хүнээ буулгасан билээ.
- 1975 онд ЗХУ-ын "Союз 17" хөлгийн багийнхан эх дэлхийдээ эргэн ирэв.
- 1986 онд Хейлигийн сүүлт од сүүлчийн удаагаа нарны аймгийн дотор нэвтэрчээ.
- 1991 онд Литвийн ард иргэд тусгаар тогтнолынхоо төлөө санал өгөв.