Гэгээн хайрын Валентины баярыг 13 дугаар зуунаас эхлэн Европчууд тэмдэглэн иржээ. Уг баяр нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын ламын хайр дурлалын гунигт түүхээс үүсэлтэй аж.
Манай III зуунд Ромын эзэн хаан Клавдий тухайн үед хүмүүсийг гэр болохыг хориглосон хууль гаргасан байна. Залуу лам Валентин энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн дээр хаанаас нууцаар хосуудыг гэрлүүлдэг байж.
Клавдий хаан залуу ламд ихэд хилэгнэж, түүнийг шоронд хатааж, цаазлах зарлиг буулгаж гэнэ. Тэрээр цаазаар авахуулахынхаа өмнөхөн хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн аж.
Хатуу Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм.
Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.