Сүүлийн өдрүүдэд шатахууны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэнэ гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархлаа. Энэ мэдээлэл нь үнэн, эсэх талаар албаны хүмүүсээс тодруулахад "Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор бүтээгдэхүүний үнэ дагаад өсөх нь зарчмын асуудал. Шатахууны үнийн өсөлтийг бид барих боломжгүй. Учир нь АИ-92 шатахууны үнийг 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нд чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, Зах зээлийнхээ зарчмаар дэлхийд газрын тосны үнэ нэмэгдвэл шатахууны үнэ дагаад өснө. Харин буурвал дагаж буурна гэсэн үндсэн зарчмынхаа хүрээнд явагдана. Иймд УУХҮЯ-наас шатахуунд үнийн хөөрөгдөл байна уу, үгүй юу гэдэгт бид хяналт тавин ажиллаж байна" гэв.
Мөн импортлогчдын холбооноос шатахууны үнэ нэмэгдэх, эсэх асуудлар дараах тайлбар мэдээллийг өглөө. "Манай холбоонд шатахууны үнэ нэмэгдэх, эсэх талаар тодорхой ярьсан зүйл алга. Дэлхийн нефтийн ханшнаас л хамаараад шатахууны үнэ нэмэгдэх, үгүй нь тодорхой болно" гэлээ.
Өргөн хэрэглээний АИ-92 автобензины сүүлийн зургаан сарын үнийн өөрчлөлт:
ОХУ-аас өргөн хэрэглээний Аи-92 автобензин 2022 оны 1 дүгээр сард 747 доллар/тонн импортын хил үнээр нийлүүлэгдэж буй. Импортын хил үнэ дээр нийт татвар хураамж (14%) болон нийт зардал(13%)-ыг нэмсэн өртөг үнэ литр тутамд 2211 төгрөг болж буй бөгөөд үнийн өөрчлөлтийг сүүлийн 6 сарын дундаж (2021 оны 08 сараас 2022 оны 01 сар хүртэлх) үнээр өртгийг тооцсон борлуулах үнэ нь 2240 төгрөг/литр байна. Энэ нь өмнөх сарын жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 0.9% буюу 20 төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч АИ-92 автобензин нь сүүлийн 16 сард анх удаа өртөг зардал шингэсэн бодит үнийн төвшинд хүрч борлуулагдсан аж.
АИ-92 автобензины үнэ, өртөг, ашиг, алагдал: