Өнөөдөр гадаа -8 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
Хоёрдугаар сарын 5-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 38 дахь өдөр бөгөөд он дуусахад 327 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын шинийн 7, Шийдэм одтой Цагаагчин туулай өдөр. Лусын буулттай өдөр. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу. Үсээ засуулбал, хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.50, зарах ханш 38.50, юанийн авах ханш 448.00, зарах ханш 449.50, вонийн авах ханш 2.37, зарах ханш 2.39 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 14.00 цагт Ард түмний штабаас УИХ, Засгийн газрын гишүүд сайд нарт шаардлага хүргүүлнэ. Зээлтэй авсан талаар нь хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Төрийн ордны баруун хаалганы дэргэд. Утас: 99191388
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1238 Монголчууд Оросын Владимир хотыг шатаажээ.
- 1301 Эдвард Кейнарион (хожим Эдвард II) Уэльсийн ханхүү болжээ.
- 1842 оны Дебре Таборын тулалдаан: Эфиоп улсын эзэн хааны Рэг Алт Алула, Семенийн дайчин Вубе Хайле Мариамыг ялжээ.
- 1856 оны колоничлолын Тасманийн парламент дэлхийн аль ч хэсэгт нууц санал хураалтаар сонгууль явуулах хууль тогтоомжийн 1-р хэсгийг (1856 оны Сонгуулийн тухай хууль) баталжээ.