"Парис-2022" Их дуулга тэмцээний эхний өдөр жүдо бөхийн Үндэсний шигшээ баг 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, 1 тавдугаар байр, 2 долдугаар байр эзэлсэн амжилтаараа 52 улсаас ХОЁРДУГААРТ эрэмблэгдэж байна. Энэ өдөр ОУХМ Ё.Басхүү анхны алтан медалиа хүртлээ. Тэрээр БНСУ-ын тамирчин Ан Ба Ултай барилдаж нэмэлт цагт ялалт байгуулан Парисын тэнгэрт Монгол Улсын Төрийн дуулалаа эгшиглүүлэв. Мөн -73 кг-ын жинд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, Ус сувгийн ерөнхий газар, "Наранмандал" компаний тамирчин олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Узбекистаны Шахрам Ахадовыг торгуулиар ялснаар Парисаас 4 дэх медалиа гардлаа. Дээр нь эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, "Имперо" группын тамирчин ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа авч үзэгч түмнээ баярлууллаа. Тэмцээнийг Япон улс 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.