2 дугаар сарын 02-ны өдөр
Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 33 дахь өдөр бөгөөд он дуусахад 332 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -30 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 29, Элдэв тэнгэртэн одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.
- Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй.
- “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.50, зарах ханш 38.50, юанийн авах ханш 448.00, зарах ханш 449.50, вонийн авах ханш 2.37, зарах ханш 2.39 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11 цагаас ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1461 онд Сарнайн дайн: Мортимерийн тулаан Английн Херфордшайрт эхэлжээ.
- 1536 онд Испанийн аялагч Педро де Мендоза Аргентиний нийслэл Буэнос-Айресийг анх илрүүлэв.
- 1653 онд Нью Амстердам (одоогийн Нью-Йорк) байгуулагдав.
- 1709 онд Цөлөөс аврагдсан Александер Селкиркийн амьдралаас сэдэвлэн зохиолч Даниел Дефо "Робинкон Крузо" зохиолоо бичив.
- 1876 онд АНУ-ын Мэргэжлийн бейсболын лиг албан ёсоор байгуулагдав.
- 1901 онд Их Британийн хатан хаан Викториаг оршуулах ёслол болов.
- 1913 онд Нью-Йоркын метроны төв зогсоол баригдаж дуусав.
- 1990 онд Өмнөд Африкийн ерөнхийлөгч Ф.В. де Леклерк амласнаа биелүүлж Нелсон Манделаг суллав.
- 2004 онд Швейцарийн алдарт теннис Рожер Федерер дэлхийн чансааг тэргүүлж эхлэв. Тэрээр 237 долоо хоногийн турш дэлхийн чансааг тэргүүлж, амжилт тогтоосон билээ.
- 2005 онд Канадын парламент ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.