Өнөөдөр гадаа -20 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
2 дугаар сарын 1-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 32 дахь өдөр бөгөөд он дуусахад 333 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -20 хэмийн хүйтэн бол шөнөдөө -30 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 30, Яруу эгшигт одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 08 цаг 20 цагт мандан, 17 цаг 51 минутад жрагана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,848.00 төгрөг, зарах нь 2850.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.60, зарах ханш 38.40, юанийн авах ханш 439.00, зарах ханш 440.60, вонийн авах ханш 2.58, зарах ханш 2.60 төгрөг байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2013 онд Европын холбооны хамгийн өндөр барилга болох "Шард" цамхаг Их Британийн Лондон хотод албан ёсоор нээгдэв.
- 2009 онд Исландын ерөнхий сайдын суудалд заларсан анхны эмэгтэй улстөрч Йоханна Сигурдоттир өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлажээ. Ингэснээр олон нийтэд бэлгийн чиг хандлагаа нээлттэй зарласан анхны өндөр албан тушаалтан болсон юм.
- 2004 онд Саудын Араб-д жил бүр болдог Хажж мөргөлийн үеэр цугларсан олон шахцалдаж, 251 хүн амиа алдан, 244 хүн гэмтэж, бэртжээ.
- 2002 онд "Уолл Стрийт Жорнал" сонины сурвалжлагч Даниел Пөрлийг цаазаар авсан болохыг Өмнөд Азийн мөрдөх товчоо тогтоожээ. Түүнийг Пакистаны хэт даврагчид 1-р сарын 23-ны өдөр барьцаалсан юм.
- 1979 онд Ираны шашин төрийн дээд тэргүүн Аяатолла Рухолла Хомейни 15 жил цөлөгдсөнийхөө дараа Тегран хотод эргэн ирэв.
- 1968 онд Канадын эзэн хааны тэнгисийн цэрэг, Канадын арми, Канадын эзэн хааны агаарын хүч нэгдэж Канадын батлан хамгаалах хүчин болжээ
- 1964 онд алдарт "Бийтлз" хамтлаг АНУ-д хамгийн анх удаагаа хит болсон "I Want to Hold Your Hand" дуугаа цацав.