Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 1206 хүнээс илэрч, хоёр иргэн нас барлаа. Тодруулбал, нийслэлд 648, орон нутагт 558 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10348 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 54017 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2943
- Хүндэвтэр-6403
- Хүнд 911
- Нэн хүнд-91