Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмыг 20 дахь жилдээ зохион байгуулж, шилдгүүдээ өнгөрсөн баасан гарагт тодрууллаа. Энэ удаагийн наадамд 111 бүтээл ирүүлснээс хоёр шатлалаар шүүн хэлэлцэж, шалгаруулсан юм байна. Шилдгүүдийн нэрийг жагсаалаа.
Хүүхдийн шилдэг зохиолын төрөлд Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч Б.Ганчимэгийн “Аз жаргалын байшин” бүтээл
Баримтат уран зохиолын төрөлд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Д.Шагдарсүрэнгийн “Шилдэг нийтлэл-87” нийтлэл
Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, урлаг судлалын ухааны доктор, Монголын зохиолчдын эвлэлийн (МЗЭ) шагналт судлаач Д.Батсайханы “Театрын түүх” бүтээл
Утга зохиолын орчуулгын төрөлд орчуулагч Б.Гэрэл Г.Г.Маркесийн “Эзэнтний намар” роман
Жүжиг, киноны зохиолын төрөлд МЗЭ-ийн шагналт зохиолч, судлаач П.Батхуягийн “Чулуун бөмбөрийн нүргээн” жүжиг
Хүүрнэл зохиолын өгүүллэг, туужийн төрөлд Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Б.Догмидын “Бүргэд тэнгэрт хальдаг” бүтээл
Хүүрнэл зохиолын том хэмжээний төрөлд МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Бадамжавын “Модон сахалт” роман
Яруу найргийн төрөлд яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн “Зүрхэнд агч намур” бүтээл шилдгээр шалгарсан байна.