Өнөөдөр гадаа -15 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
1 дүгээр сарын 31-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 31 дахь өдөр бөгөөд он дуусахад 334 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 15 хэмийн хүйтэн бол шөнөдөө 33 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 29, элдэв тэнгэртэн одтой хөх бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хатмын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2851.00, зарах нь 2853.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 37.50, зарах нь 38.60, юань авах нь 448.00, зарах нь 449.50, вон авах нь 2.38, зарах нь 2.39 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдал:
- 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Хүний эрхийн 50 гаруй төрийн бус байгууллагын удирдлага "Иргэний нийгмийн орон зайд тулгамдаж буй асуудал" сэдвээр мэдээлнэ.
2. 11.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д "Мод хөтөлбөр" ХХК-иас 50 сая мод тарих хөтөлбөрийн талаар мэдээлнэ.
3. 12.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн хурал хийнэ.
4. 12.00 цагт "Шонхор тауэр"-т АН-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлнэ.
Төрийн ордонд
5. 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
6. 12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2009 онд Кенийн газрын тос хадгалах байр дэлбэрч 113 хүн амиа алджээ. Үүнээс нэг өдрийн дараа Найроби хот дахь Накуматт дэлгүүрт гал гарч 25 хүн амиа алдсан юм.
- 1971 онд Аполло хөтөлбөр: Сансарын нисэгч Алан Шепард, Стюарт Рооза, Эдгар Митчелл нарын багтсан Аполло 14 хөлөг сарыг судлах зорилгоор хөөрчээ.
- 1968 онд Науру улс Австралиас тусгаар тогтнолоо зарлажээ.
- 1950 онд АНУ-ын ерөнхийлөгч Харри С.Труман гидрогений тэсрэх бөмбөгийг турших, хөгжүүлэх шийдвэр гаргав.
- 1949 онд "Энэ бидний хүүхдүүд" нэртэй анхны савангийн дуурь NBC сувгаар гарч эхэлжээ.
- 1946 онд Югослав улс шинэ хууль батласнаар Босни Герцеговина, Хорват, Македон, Монтенегро, Серби, Словени улсыг багтаасан Югославын холбооны улсыг байгуулжээ.
- 1981 оны энэ өдөр Америкийн дуучин Жастин Тимберлейк мэндэлжээ.