ТББ-ууд нэгдэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас хүүхдүүдэд эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийг шаардлаа. Тэдний төлөөллийн хэлснээр “Сүүлийн гурван жилд 18 408 хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч болсон судалгаа гарсан.
Тухайлбал, 2019 онд 5 дугаар ангийн хүүхэд хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөрт даруулж нас барсан. Мөн эмийн сангийн тогонд цохиулж нас барсан хүүхэд, түүнчлэн бэлгийн хүчирхийлэл, бие махбодиор нь хохироох хүчирхийлэл сүүлийн гурван жил гаарч байна.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлиг, Засгийн газрын 210 дугаар тогтоолоор 2019, 2020 оныг “Хүүхдийн хүчирхийллийн хөгжил хамгааллын жил” болгон зарласан. Гэвч эдгээр онуудад ямар ажил хийсэн, ямар ахиц дэвшил гарсан нь одоог хүртэл тодорхойгүй байна.
Уг нь өнөөдөр 13 мянга гаруй кэйсийг дэлгэж ажилласан байх ёстой атал, энэ ажил 20 хүрэхгүй хувьтай л байгаа нь харамсмаар үзүүлэлт. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг томилсон баг нь дандаа цүнх баригчид, дарга нар. Ур чадвартай хүмүүс тэр хамтарсан багт нь алга. Төрийн албан хаагч, ИХТ нь ГБХЗХГ-ын дарга хийж байна. Тэд хүүхдийн эсрэг тэмцэх бус хүүхэд хамгааллыг бэхжүүлэхээр төсөвлөсөн 8.3 тэрбум төгрөгийг үр дүнгүй зарцуулаад хэвтэж байна. Одоо нийт зарцуулсан 4 тэрбум төгрөгийнхөө тайланг өг. Ил болгохыг шаардаж байна” хэмээлээ.