ГССҮТ-ийнхөн архинд донтох эмгэгтэй тэмцэх, сөрөг нөлөөллийг нь нийгэмд таниулах зорилгоор өрнүүлж буй “Архидалт ба осол гэмтэл” аянаа “Эрүүл, аюулгүй Цагаан сар”-аар үргэлжлүүлэхээр болжээ. Иргэд баяр ёслолын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас зам, тээврийн осолд өртөх, осгох, хөлдөх зэргээр эрүүл мэнд, амиараа хохирох тохиолдол олон гардаг. Тэрчлэн архидалтаас улбаатай гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгддэг гэнэ. Тиймээс санамсаргүй осол гэмтлийн шалтгаант эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахын тулд ийм аян санаачилсан юм. Тус төвийнхөн гэмтэл бэртэлгүй, гэмт хэрэг, зөрчилгүй, архидан согтуурахгүй, айлд зочлохгүй, эрүүл, аюулгүй цагаалахыг монголчууддаа уриаллаа.
Бэлтгэсэн Ж.Сувд