1 дүгээр сарын 28-ны өдөр
Өнөөдөр гадаа -11 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 28 дахь өдөр бөгөөд он дуусахад 337 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 25, Онгоц одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 26 миунтад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхтгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,851.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 36.00, зарах ханш 37.80, юанийн авах ханш 450.0, зарах ханш 451.0, вонийн авах ханш 2.36, зарах ханш 2.39 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Блю скай зочид буудлын Кристалл танхимд “Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэнг БОАЖЯ-наас зохион байгуулна. Утас: 94044104
2. 11.00 цагт ЭМЯ-ны Б зааланд КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар тус яамнаас мэдээлнэ.
3. 11.00 цагт МҮХАҮТ-ын 407 тоотод цахим болон хосолсон хэлбэрээр Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 99106084, 99051590
4. 11.30 цагт Богд хааны ордон музейд “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн ХААН, ХАТАН бүтээлд шагнал гардуулах ёслол болно.
5. 13.00 цагт Сонсголон дахь Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн Соёлын төвд монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтах ажлын хүрээнд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны 10 дугаар ээлжийн цэргийн багуудын захирагч, удирдах ажилтнуудын хэлэлцүүлэг болно. Утас: 99795099
Төрийн ордонд:
- 08.30 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдана.
2. 14.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2006 онд Польш улсын нийслэлд байрлах Катовисийн олон улсын үзэсгэлэнгийн танхимын нэг давхар их хэмжээний цасыг даалгүй нурж, 65 хүн амиа алдан, 170 хүн гэмтэж, бэртжээ.
- 1985 онд Этиоп тэргүүтэй Африкийн улсуудад үүссэн өлсгөлөнг даван туулах зорилгоор Америкийн хөгжмийн одууд хамтарч "We Are the World" хит дууг олон нийтэд цацав.
- 1981 онд АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рейган улс дотроо өсөөд байсан газрын тосны үнийг зохицуулах шийдвэр гаргаж, тодорхой хэмжээнд бууруулав. Ингэснээр 1979 оноос үүссэн эрчим хүчний салбарын хямрал арилах үндэс тавигджээ.
- 1965 онд Канад улсын парламент одоогийн төрийн далбааг соёрхон баталжээ.
- 1958 онд Данийн алдарт Лего компани одоогийн угсардаг тоглоомны загварыг гаргаж, патентжуулав.
- 1956 онд Рок н Роллын хаан гэгдэх Элвис Пресли анх удаагаа телевизийн нэвтрүүлэгт оролцжээ.
- 1938 онд Германы автомашин жолоодогч Рудольф Карациолла Мерседес-Бенз W195 загвараар цагт 432.7 км хурдалснаар зам дээрх хурдыг шинэчлэн тогтоов.