Нэгдүгээр сарын 26-ны өдөр
Өнөөдөр гадаа -20 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 26 дахь өдөр бөгөөд он дуусахад 339 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 14 хэмийн хүйтэн бол шөнөдөө 30 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, салхины эх одтой, шаргагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- “Уран уургач валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 36.00, зарах ханш 37.50, юанийн авах ханш 450.00, зарах ханш 451.50, вонийн авах ханш 2.37, зарах ханш 2.39 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт ХСҮТ-д Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос ХСҮТ-тэй хамтран “Хавдаргүй ирээдүй” санал солилцох уулзалт зохион байгуулна.
2. 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт" болно.
3. 16.00 цагт ЭХЯ-нд Оюу толгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээг үзэглэх ёслол болно. Утас: 99127866
Төрийн ордонд
4. 10.30 цагт иргэдэд тарааж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар хэвлэлийн хурал хийнэ.11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.
5. 12.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
6. 11.00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г танилцуулна.
7. 14.00 цагт Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар хэвлэлийн хурал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1500 онд Испанийн аялагч Висентэ Яанез Пинзон Бразил улсад хүрсэн анхны европ хүн болж, түүхэнд нэрээ үлдээжээ.
- 1837 онд Мичиган муж АНУ-ын 26 дахь муж улс болжээ.
- 1838 онд АНУ-ын нутаг дэвсгэрт Теннеси муж анх удаагаа согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг хориглосон хууль баталжээ.
- 1885 онд Египетийг захирч байсан Британийн ерөнхийлөн захирагч Чарльз Жорж Гордоныг орон нутгийн салан тусгаарлах үзэлтнүүд хороожээ.
- 1905 онд Дэлхийн түүхэнд одоогоор олдоод байгаа хамгийн том очир эрдэнн Өмнөд Африкийн Преториа хотын "Премьер" уурхайгаас олдов. Уг очир эрдэнэ нь 3,1 карат буюу 0.6 кг-ын жин татаж байсан юм.
- 1930 онд Энэтхэгийн үндэсний конгресс Их Британиас албан ёсоор тусгаар тогтносыг олон нийтэд зарлав.
- 1952 онд Хар бямба гараг: Кайро хотын төвийн дүүрэгт томоохон бослого дэгдэв. Босогчид Британийн дээд давхаргын хүмүүсийг нутгаасаа явахыг шаардан ийнхүү жагссан байна.
- 1962 онд АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу НАСА сарыг судлах зорилготой "Рейнжер 3" хөлгийг хөөргөжээ.
- 1965 онд Шинээр байгуулагдсан Энэтхэг улс "Хинди" хэлийг албан ёсны хэл болгожээ.
- 2001 онд Энэтхэгийн баруун хэсэгт 10-с дээш магнитудын хүчтэй асар хөнөөлтэй газар хөдлөв. Газар хөдлөлтийн улмаас 13-20 мянган хүн амиа алджээ.