Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
1 дүгээр сарын 24-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 24 дэх өдөр бөгөөд он дуусахад 343 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -28 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 22, Тэргүүн дагуул одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохстой. Үс шинээр үргээлэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олно.
- “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2854.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.50, зарах ханш 38.30, юанийн авах ханш 449.00, зарах ханш 450.00, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.50 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ.
2. 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаа талаар Өмнөговь аймгийн малчид мэдээлнэ.
3. 11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.
4. 11.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа Засгийн газарт тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлага хүргүүлнэ.
5. 11.30 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Хохирогчдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2011 онд ОХУ-ын нийслэл Москва хотын "Домодедово" нисэх буудалд дэлбэрэлт болж 35 хүн амиа алдаж, 180 хүн шархадсан хэрэг гарчээ.
- 2003 онд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах хороо албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэв.
- 1990 онд Япон улс түүхэндээ анх удаа сарыг судлах "Хитэн" хиймэл дагуулыг хөөргөв.
- 1984 онд Алдарт Apple компанийн "Макинтош" компьютер Америкийн зах зээлд худалдаалагдаж эхлэв.
- 1978 онд Цөмийн зэвсэг тээж хөөргөсөн Космос 954 пуужин дэлхийн агаар мандлаас гарч чадалгүй дэлбэрчээ. Хожим нь пуужингийн үлдэгдэл Канадын Баруунхойд хэсгээс илэрсэн юм.
- 1943 онд Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиль нар Касабланкагын хэлэлцээг эхлүүлэв.
- 1918 онд Хаант Оросын "Ардын төлөөлөгчдийн зөвлөл" Грегорийн тоололд шилжих шийд гаргажээ.