Ажлын байранд гардаг дарамт, хүчирхийлэлийг тодорхойлох судалгааний үр дүнгийн талаар өнөөдөр ХҮЭК-ийн гишүүн Д.Сүнжид сэтгүүлчдэд товч мэдээллээ.
Тэрбээр хэлэхдээ, "Шинэ "Хөдөлмөрийн тухай хууль" энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн долдугаар зүйлд "Ялгаварлан гадуурхалтыг хориглоно", мөн наймдугаар зүйлд, дээрх хуульд өмнө нь байгаагүй "Ажлын байрын дарамт" гэх нэр томьёог шинээр оруулсан байдаг. Энэтэй холбогдуулан анх удаагаа Үндэсний хэмжээнд судалгаа хийлгэсэн. Үүний үр дүнг өнөөдөр танилцуулах гэж байна.
Судалгаанаас үзэхэд, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт ажлын байрны хүчирхийлэл хамгийн их хувийг эзэлж байна. Мөн төрийн албанаас 2 хувь илүү хувийн хэвшилд хүчирхийлэл их байдаг юм байна. Хүчирхийлэлийн хамгийн их нь хэл амаар доромжилж, гутаах, сэтгэл санаагаар унагаах хэлбрээр түгээмэл илэрдэг байна" хэмээв.
Мөн ажил олгогч, ажилчид нь ч тэр дарамт хүчирхийлэлийн тухай ойлголт хангалтгүй байна гэсэн дүр зураг гарч ирж байна. Шинэ Хөдөлмөрийн тухай хуулинд бүх ажил олгогчид байгууллагын дотоод хэм, хэмжээндээ ажлын байрны дарамт хүчирхийллийг хориглоно гэдгийг тусгаад зогсохгүй өөр, өөрийнхөө салбарын онцлогт тохирсон зохицуулалт оруулах шаардлагатай байна. Хэрэв тэгэхгүй бол аль аль талаасаа шаардлага тавихаар хуулийн хүрээ рүү орчих гээд байдаг. Хэн нэгэн нь хуулийн хариуцлага хүлээх нөхцөл үүсэх гээд байна" гэлээ.