Манай улс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглоод дөрвөн жилийн нүүр үзэж байна. Гэхдээ энэ нь зөвхөн агаарын чанарыг сайжруулах бүсэд, хязгаарлагдмал хүрээнд хэрэгжүүлж буй шийдвэр юм. Тухайлбал, нийслэлийн алслагдсан дүүрэгт тооцогддог Налайх, Багануур дүүргийнхэн одоо ч түүхий нүүрстэй “нөхөрлөсөн” хэвээр буй. Өндөр хүчин чадал бүхий зуухтай, эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй, технологийн зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаг төрийн найм, хувийн хэвшлийн 12 байгууллага өдгөө ч хар утаа олгойдуулан, хотод түүхий нүүрс түлсээр байна. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас авсан мэдээллээр яг одоо Улаанбаатарт 73 байршилд 182 халаалтын зуух ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд түүхий нүүрснээсээ бүрэн салж амжаагүй гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэхдээ халаалтын зуухтай аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн дулаан хангамжид даруй холбох, эсвэл сайжруулсан түлш хэрэглэдэг болгох шаардлагатайг албаныхан онцолсон. Энэ талаарх нарийвчилсан судалгаа, үнэлгээг цаг алдалгүй хийх чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгсөн юм. Гэхдээ үүнийг чухам хэзээ бодит ажил хэрэг болгож, нийслэлчүүд нийтээрээ Засгийн газрын 62 дугаар тогтоолыг мөрдөх нь тодорхойгүй байна. Түүхий нүүрс хэрэглэж буй аж ахуйн нэгжүүдийн заримыг нь “Фото сурвалжилга”-даа онцоллоо.
Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа дахь XV хорооны байр нь нам даралтын зуухтай бөгөөд шахмал түлш хэрэглэдэг. Гэвч ойролцоо байх 36 дугаар, 109 дүгээр цэцэрлэг, 58 дугаар сургууль, Гал түймэр унтраах, аврах ангийн уурын зууханд түүхий нүүрс түлсээр байна. 2021.12.14 08.30 цаг
Баянзүрх дүүрэг, XI хороо, “Ургах наран” хороолол. 2021.12.14 05.40 цаг
Баянзүрх дүүрэг, XVII хороо, 65 дугаар байрны халаалтын зуух. Бидний очсон газруудаас ганцаараа шахмал түлш хэрэглэдэг гэсэн ч утаа нь айхавтар олгойдож байлаа. 2021.12.14 07.10 цаг
Чингэлтэй дүүрэг, VII хороо, Хувьсгалчдын гудамж-12. 2021.12.14 09.00 цаг
Чингэлтэй дүүрэг, XIX хороо, 117 дугаар сургуулийн уурын зуух. 2021.12.14 07.30 цаг
Баянгол дүүрэг, XI хороо, МҮОНРТ-ийн хойд талын уулзвар. Нэлэнхийдээ хар утаа манантаж, чухам юу түлж буй нь мэдэгдэхгүй айлууд, дугуй засварын газар зэрэг бохирдол үйлдвэрлэгчид олон байгааг холбогдох газрууд анхааралдаа аваасай. 2021.12.14 09.30 цаг
Баянзүрх дүүрэг, X хороо, “Амгалан” захын зүүн талд байрладаг 62 дугаар цэцэрлэгийн халаалтын зуух. 2021.12.14 06.10 цаг
Чингэлтэй дүүрэг, XIV хороон дахь худалдааны төв, орон сууцыг халаадаг уурын зуух. 2021.12.14 08.00 цаг
Сүхбаатар дүүрэг, XIV хороо, Зургаан буудал орчмоос хотын төв рүү харахад. 2021.12.14 08.10 цаг