Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу Улаанбаатар дахь “Русский дом”-д өчигдөр гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ. Барилга, хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулсан эл арга хэмжээнд тус яамны архив дахь гэрэл зураг, үзмэрүүдийг олон нийтэд толилуулж буй юм. Үзэсгэлэнд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр атар газар эзэмшсэн, Монгол орны газар нутгийг зурагжуулсан, үндэсний мэргэжилтнүүдийг хойд хөршид сургаж бэлтгэсэн, тус улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсад барьсан барилгууд зэрэг түүхэн баримтуудыг тавьжээ. Тодруулбал, “Ард” кинотеатр, Энх тайван найрамдлын ордон, нэгдүгээр дунд сургууль, одоогийн “Тэнгис” кинотеатр зэрэг олон барилгыг барьж байх үеийн зургуудыг байршуулжээ.
Бэлтгэсэн А.Тайшир