НӨАТ-ын энэ оны II улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгоно. Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал тутамд олгодог болсон. Ингэхдээ I улирлынхыг оны 4 дүгээр сард, II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард, III улирлынхыг 10 дугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард олгодог болсон. Энэ оны эхний улиралд 1, 023, 235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм.
Ташрамд мэдээлэхэд НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол энэ сарын 18-нд болно. Энд 6 дугаар сарын 1-30-нд худалдан авалт хийж И-баримт цахим системд бүртгүүлсэн баримтууд хамрагдана. Супер шагнал нь 20 сая төгрөг байх.