Хил хамгаалах ерөнхий газрын хоёр дэд даргыг өчигдөр чөлөөлсөн байна. Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон Ерөнхий газрын ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Ганбаатар нарыг чөлөөлжээ. Улмаар тэдний орны хүмүүсийг нь томилсон байна. Хошууч генерал Ш.Лхачинжавын оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг ХХЕГ-ын Захиргаа удирдлага эрхэлсэн дэд даргаар томилжээ. Ө.Энхтөр нь Мөрдөн байцаах газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн. Харин ХХЕГ-ын ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Ганбаатарыг ХСИС руу томилсон гэнэ. Түүний оронд ХХЕГ-ын Дотоод хяналт шалгалтын газрын дарга, хурандаа Б.Батхүү Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргын албаг хашна.