УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол баталсан. Ингэхдээ Хүүхдийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд Хүүхдийн мөнгөний хэмжээг 20 мянга бус тав дахин нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгохоор болсон. Тэгвэл маргааш буюу долдугаар сарын 9-ний өдөр хүүхдийн мөнгийг олгох болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.