Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг шинэчлэн батлуулжээ. Өмнө нь УИХ-аас 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр Эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх хуулийн зарим хэсэг заалт нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг УИХ-аас хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж нэмэлт оруулан, энэ сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Иймд уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг шинэчлэн батлуулав. Хууль хэрэгжиж эхэлснээр 20 мянга орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эцгийн тэтгэмжид хамрагдах юм.