Засгийн гарын ээлжит хуралдаанаар цахим визийн системд шилжүүлэх журмыг хэлэлцэн, баталсан талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, цахим визээр гадаадын 31 улсын иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн аж. Мөн манай улсын визийн 11 ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын стандартад нийцүүлж 9 хэлбэр, 64 төрөл болгон өөрчилжээ. Ингэснээр гадаадын иргэнийг Монгол Улсад зорчих зорилгод нь тохирох визийг шуурхай олгож, энэ талаарх статистик мэдээллийг нарийвчлан гаргах давуу талтай гэнэ.