Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах ажлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, товоо гаргажээ. Өөрөөр хэлбэл, 2021 оны төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар удахгүй эхлэх нь. Шалгалтын бүртгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09.00 цагаас хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ. Ингээд төрийн албаны ерөнхий шалгалтыг ирэх гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Төрийн албаны зөвлөлөөс шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт нь иргэдэд өгөх аж.