Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдсэн дүн гарчээ. Судлаачдын дунд зарласан илтгэлийн уралдааны I байрт Б.Буянхишиг “Монгол Улсын өмчийн тогтолцоо нь либерал ба социалист өмчийн концепцийн дундах шинэ загвар болох нь ” илтгэлээрээ, II байрт С.Асланбек “Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн зарим нэр томьёог хүний эрхийн үүднээс тайлбарлах нь” бүтээлээрээ шалгарчээ. Мөн III байрт Г.Цэрэнжидийн “Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэлдэхүүн ба шүүгчийн хараат бус байдал” бүтээл орлоо. Тусгай байрт, С.Цэрэндолгор, О.Төрболд “Үндсэн хуулийн үзэл баримтлал, үнэт зүйлийг үндсэн хуулийн тагнуулын байгууллагаар хамгаалах нь, Э.Сундуй Засгийн газар байгууллахад эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцэл үйлчилж байгаа эсэхэд хийсэн шинжилгээ шалгарчээ. Харин оюутны дундах шалгаруулалтад Б.Мягмарсүрэн “Монгол Улсын Үндсэн хууль дахь ерөнхий сайдад итгэл хүлээлгэх зохицуулалт ба хууль тогтоох байгууллагын оролцоог хязгаарлах механизмын зарим асуудал” илтгэл нэгээр гарч ирэв. II байрт Б.Улсболдын “Монгол Улсын Үндсэн хууль дахь намын дотоод ардчиллын зохицуулалттай холбогдох эрх зүйн шинэтгэл: харьцуулсан судалгаа”, III байрт Р.Оюундэлгэрийн “Шүүхийн тогтолцоо дахь хууч хамаарал буюу шүүхийн нутаг дэвсгэрийн зарчмын хэв маяг, түүнийг халж үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх нь” илтгэл оржээ. Л.Энхтайван “Гүйцэтгэх эрх мэдэл ба шүүх эрх мэдлийн хяналт, тэнцвэрийн зарим асуудалд (Захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд)” Д.Дэмидханд “Төрийн өмчийн эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал ба үүнийг монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх нь” сэдэвт бүтээлүүд тусгай байрт шалгарсан байна.Уг судлаачдын илтгэлүдийг legaldata.mn сайтад байршуулах аж.