Валютын ханш багагүй өсжээ. Тэр тусмаа юанийн үнэ нэмэгдсэн байна. Урд хөршөөс ихээхэн хамааралтай манай улсад худалдааны гол валют ийн огцом өссөн нь эдийн засагт сөргөөр нөлөөлөхийг эдийн засагчид хэлж байна. Тодруулбал, БНХАУ-аас оруулж ирдэг бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар муудахад юанийн өсөлт шууд нөлөөлнө. Улмаар монгол төгрөг үнэгүйдэх эрсдэлтэй. Монгол банкнаас гаргасан өчигдрийн мэдээллээр АНУ-ын ам.доллар 2850.03, евро 3495.13, Японы иен 27.70, Английн фунт 3901.55, ОХУ-ын рубль 38.83, БНХАУ-ын юань 440.65, БНСУ-ын вон 2.63 төгрөгийн ханштай байна.