Бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан их дээд сургуулийн 71 дотуур байрны 11359 оюутанд хоол хүнс, ариутгалын бодисоор хангах 764,5 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж тусламж үзүүлсэн гэж УОК-ын дарга, Шадар Сайд Я.Содбаатар мэдээллээ.
Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, өдөр бүр 33 цагийн теле хичээлийг 18 телевизээр гаргаж байна.
Улсын хэмжээнд эрсдэлд орж болзошгүй 44282 хүүхдээс зорилтот бүлгийн 11172 хүүхдэд хүнсний дэмжлэг үзүүллээ. Хөдөө орон нутгийн оюутнуудыг нутаг буцаах ажлыг 12-р сарын 5-наас зохион байгуулж одоогоор 16476 оюутныг шинжилгээнд хамруулж гаргажээ. Ковид-19 халдварын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд БШУЯ-наас 821,5 сая төгрөгийг зарцуулаад байна.