Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдав. Улмаар “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн байна. Албан хэргийг монгол бичгээр хөтлөхтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийнхөн дараах ажлуудыг үe шаттайгаар хэрэгжүүлнэ. Тухайлбал, төрийн албан хаагчийн анкетыг бөглөхдөө монгол бичгийн мэдлэг чадвараа өөрөө үнэлж бичдэг жишиг тогтоох аж. Анкeтанд бичсэнчлэн тухайн шалгуулагч чадвараа төрийн албаны шалгалтаар нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн албаны шалгалт болон ерөнхий шалгалтын тодорхой хувийг монгол бичиг эзэлж буй. Мөн албан тушаалтны тодорхойлолтод тавигдах шаардлагуудад монгол бичиг мэддэг байх шалгуур тусгасан байна. Түүнчлэн төрийн албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох ажлууд хийх аж. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргатай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчдын хэрэгцээнд тохирсон сургалтуудыг зохион байгуулах аж.