Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийвдэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.
Тэрбээр "Сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 156,038 хүнд PCR, 166 мянган хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ. Хөл хориог хатуу чанд мөрдөж чадсаны хүчинд цар тахлын өвчлөлийн тархалыг 10 дахин буурууллаа. Дотоодын халдвар 341 болжээ. Хэрвээ хатуу хөл хорио тогтоогоогүй бол 3400 хүн өвчилсөн байх байсан. Энэ бол эрдэмтэн судлаач нарын өгч буй тоо.
Одоо дахин 14 хоног сунгах ёстой гэж Эрүүл мэндийн яам саналаа ирүүлсэн. УОК-ын дэргэд эрдэмтэн, судлаач нарын зөвлөл ажиллаж байгаа. Эцэст нь 10 хоног хөл хориог сунгах шийдвэр гаргасан. Хумьсан голомтоо тодорхой үр дүнд хүртэл зүтгээд үзье" гэв.